Сайтад тавтай морилно уу.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн шалгалтын хуваарь

Монгол Улсын Хөдөлмөрийн яам /ХЯ/, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам /ХЭХЯ/ хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичиг /ХОСБ/-ийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 11 дэх удаагийн шалгалт дараах байдлаар явагдах болсныг мэдэгдье.

БНСУ-ын гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэднь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын ХНХА-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх шаардлагатай. СХТТШалгалтанд тэнцсэн иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.
2015 оны 6 дугаар сарын 29
Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөрийн Яам
Зохион байгуулагч: Солонгосын Хүний нөөц,хөгжлийн алба
Хамтран ажиллах байгууллага:Монгол улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв
  1. СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ
Бүртгэл явагдах хугацаа: 2015 оны 07 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд (3 өдөр)
Бүртгэх цаг: 08:30-12:30, 13:30-17:30 (ажлын цагаар)
Бүртгэх газар: Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд (Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай)
Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
· Бүртгэлийн маягт (бүртгэл явагдах газраас зөвхөн бүртгэлийн хураамжаа төлсөн иргэдэд үнэгүй олгоно)
v Бүртгүүлэгчид бүртгэлийн дугаар бүхий бүртгэлийн маягт зөвхөн нэг удаа олгогдох ба буруу бичсэн тохиолдолд цайруулагч тууз ашиглан засвар хийж болно.
v Бүртгэлийн маягт дээр овог нэрийг англи хэл дээр зөв гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх шаардлагатай. Зөрсөн тохиолдолд БНСУ-ын хууль зүйн яам, Солонгосын Хүний нөөц, хөгжлийн алба нь БНСУ-д нэвтрүүлэхээс татгалздаг болохыг анхаарна уу.
· Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, хуулбарын хамт
v Гадаад паспорт, гадаад паспортгүй бол иргэний үнэмлэхээр бүртгэнэ.
v Иргэний үнэмлэхээр бүртгүүлж байгаа тохиолдолд овог нэрийг англи хэл дээр бичсэн бичилтийг хавсаргасан байх шаардлагатай. (Гадаад паспорт дээр бичигдэх хэлбэрээр)
v Гадаад паспорт, Иргэний үнэмлэх хуулбар / хуулбар нь тод гаргацтай байх шаардлагатай /
· 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг(сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
v Фото зургийг фотошоп зэрэг тусгай программ ашиглан засвар хийж болохгүй, гадаад паспортны зурагнаас зөрүүгүй байвал зохино.
· Шалгалтын хураамж төлсөн баримт
v Шалгалтын хураамж: 24 доллар / зөвхөн доллараар тушаах /
v Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авч ирнэ. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбарыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу) Зөвхөн шалгалтын хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 07, 08, 09-ний өдрүүдэд төлбөр төлсөн байх ёстойг анхаарна уу.
v Хүлээн авагч байгууллага: Монгол улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв
v Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгүүлэхээс татгалзах, аль эсвэл төлбөрөө төлсөн хэдий чбүртгэлд хамрагдаж чадаагүйгээ албан ёсоор шалгалтын бүртгэл явагдах хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд мэдэгдсэн тохиолдолд шалгалтын хураамжийг буцаан авч болно. Төлбөрөө төлж бүртгэлд орж, нэрсийн жагсаалтанд орсны дараа төлбөрийн буцаалт хийгдэхгүй болно. (Жич: нөхөн бүртгэхгүй болно)
.............................. дэлгэрэнгүй>>

0 сэтгэгдэл:

Post a Comment