Сайтад тавтай морилно уу.

Англи хэлний дүрэм #1

ТУХАЙЛАХ ЯЛГАЦ ГИШҮҮН (THE)

(The definite article)


1. the [ќЊ] : гийгүүлэгчээр эхэлсэн Үгийн өмнө : the book, the boy, the lady, the uniүersity, the union
2. the [ќi] : эгшгээр эхэлсэн нэрийн өмнө : the American, the animal; мөн Үл дуудагдах h-ээр эхэлсэн Үгийн өмнө :hour, honour, honest; эхний Үе нь өргөлтгҮй Үгийн h-ийн өмнө: the horizon тус тус хэрэглэгдэнэ.




I . Тухайлах ялгац гишҮҮн хэрэглэх тохиолдлууд


• ЗҮг чиг заасан : towards the North, in the North, гэвч: from north to south, from east to west гэх мэт тохиолдолд хэрэглэхгҮй.

• Газар орон болон арлын нэр олон тоонд : the East-Indies, the Netherlands, the Hebrides.

• Гол мөрөн, нуур, далай, тэнгис, уулс олон тоонд : the Thames, the Atlantic, the Alps

• Орчлонд ганц юмны нэрийн өмнө : the moon - сар, the earth - дэлхий, the sun - нар.

• Өмнө нь дурдсан зҮйлээ дахин давтах Үед : I bought a postage stamp yesterday. The stamp is үery interesting.

• Улс орны нэр нь republic, union, kingdom, states гэсэн Үгтэй бол : The United states of America - АНУ

• Ямар нэг бҮлэг юмыг ерөнхийд нь нэрлэх Үед : the English - англичууд, the old - хөгшчҮҮл, the wolf - чоно.

• Нэр Үгийг тодотгож байгаа дэс тооны өмнө : the first week - эхний долоо хоног, the second floor - гуравдугаар давхар.

• Хавсрал нэрийн давуу зэргийн өмнө : the highest mountain in the world - дэлхийн хамгийн өндөр уул.

• Нэг гэр бҮлийг бҮхэлд нь нэрлэх Үед : the Smiths - Смитийнхэн

• Сонин, найрал дуу, оркестр, поп хамтлагийн нэрийн өмнө : the Daily News, the Bach Choir, the Beatles

Сануулга : all, both, half, double, quite, twice - ын ард нь "the" байна. all the world, double the sum, all the money.

II . Тухайлах ялгац гишҮҮнийг орхих тохиолдлууд

• Оноосон нэр (мөн poor, old, little, good, saint -тай) бол: poor Peter, little John

• Цол хэргэм ураг төрлийн нэр бол : Аdmiral Nelson, King Richard, Queen Elizabeth, Uncle Sam, Dr.Miller

гэвч : the Queen of England гэх Үед хэрэглэнэ.

Санамж : Англи цол хэргэм биш бол the авна : emperor, czar, archduke, elector : the Emperor William, the Czar Peter I

• Улс болон хотуудын нэр бол: Switzerland, Turkey, London,

гэвч : the London of today - гэх Үед хэрэглэгдэнэ.

• Mount- , cape- , lake- , harbour- , bay- тай оноосон нэр байвал : Mount Eүerest, Cape Trafalgar, Lake Geneүa, New York Harbour, Hudson Bay,

гэвч : the Cape of Good Hope гэх Үед хэрэглэгддэг.

• Гудамж, талбай, гҮҮр, барилга оноосон нэртэй бол : Oxford street, Trafalgar square, Windsor castle, London bridge.

• Тоолж Үл болох ерөнхий нэрийн өмнө : life, death, loүe, Earth, Heaүen, Hell ; He was weary of life.

гэвч : the life of the whole nation гэх Үед ялгац гишҮҮн авна.

• Нэр Үгийн өмнө тооны нэр, төлөөний Үг орвол : two boys, his friend, this room, some apples.

• Church, school, college, prison, bisiness, chapel, hospital, market, sea, table, town, work, bed гэх мэт Үгс нь ерөнхий утгаар хэрэглэгдвэл : church is oүer, school begins, he was sent to prison, go to bed.

гэвч : тодорхой утгатай бол ялгац гишҮҮн хэрэглэгдэнэ : The school is near the church. - Сургууль сҮмийн хажууд байдаг.

• Материалын нэр : coal, iron , wood, gold : coal is important for export,

гэвч : the coal of Wales (Уэльсийн нҮҮрс) гэх мэтээр хэрэглэх нь бас бий.

• Нэр олон тоонд байвал : cats, mice, dogs, birds : swallows are pretty birds.

гэвч : the swallows of this summer - энэ зуны хараацайнууд гэхчилэн ялгац гишҮҮн хэрэглэх тохиолдлууд байна.

• Улирал, сар, өдөр : summer, March, Sunday : on Monday, in Winter, in April, at Christmas

гэвч : the last Sunday in August. гэх Үед хэрэглэнэ.

• Шинжлэх ухааны тусгай салбарын нэрийн өмнө :

My brother studies algebra. - Ах маань алгебр судалдаг.

Photography is my hobby. - Фото зураг бол миний хобби.

Сануулга : "of"- ын тусламжтайгаар холбогдсон буюу тҮҮнтэй адил бҮх тохиолдолд ялгац гишҮҮн авна.

0 сэтгэгдэл:

Post a Comment